ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийг П.Очирбатын нэрэмжит болголоо
Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах хүрээнд “Утааны асуудал: Стандарт, хяналт” сэдэвт хэлэлцүүлэг болж байна.
Хэлэлцүүлгийн үеэр Нүүдэлчин эко зуухны талаар БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр, “Нэг баяртай зүйл нь давхар шаталттай зуух тавьсан айлууд угаартахгүй. Айлуудаас янз янзын санал гаргаж байгаа. Инженерүүд нь сайжруулаад явна. Тиймээс агаарын бохирдол бууруулахад томоохон хувь нэмэр оруулна” гэв.
Харин төслийн шинэ зуухыг хэрэглэж буй иргэд, “халдаггүй, дүлий зуух, хажуу нүхээрээ утаа саагиж байгаа” гэх мэт зүйлийг хэлж, зуухыг гаргаад, хуучин зуухаа хэрэглэх болсон талаар хэлж байв.