Хурд хамтлагийн “Бүсгүй” дунаас сэдэвлэсэн кино нээлтээ хийнэ
Видеог ЭНД дарж үзнэ үү!
Төв талбайд иргэд эсэргүүцлээ илэрхийлэн дөрөв дэх өдрөө жагсаж байна. Тэд цахилгаан, дулааны үнийн өсөлт, татварын дарамт, агаарын бохирдолтой холбоотой асуудалд бухимдлаа илэрхийлж шаардлага тавьж буй. Зарим жагсагчид Засгийн Газар огцрохыг шаардаж байгаа юм.
Жагсагчид:
- Хоноод босоод ирэхэд л ард түмэнд нэг гэнэтийн бэлэг барьдаг. Тэр нь юу гэхээр татвар. Ард түмнийхээ халаас руу хуруугаа хийдэг. Нэг өдөр унтаад босоод ирэхэд чинь, “талбай дээр алхахад 5000 төгрөг шүү” гэхэд гайхах зүйл алга. Хөдөө орон нутгийнхан товчооны цаана машинаа хаядаг боллоо. Яагаад гэвэл хөдөөгийн дугаартай машин товчоогоор ороод ирлээ гэхэд хоногийн 5000 төгрөг. Уурхай руу явж байгаа залуус машинаа айлын хашаанд гуйж тавиад, өөрсдөө такси бариад товчоогоор орж ирж байна. Яагаад гэхээр ажлаасаа буугаад ирэхээр бөөн төлбөр гардаг болчихсон. Өвчтэй, зовлонтой хүмүүс хотод ирээд эмнэлэг бараадахад машины төлбөр их гарна. Энэ шударга ёс юм уу.
- Эх орноо хамгаалах гээд л ирж байна. Манай залуус ирэх ёстой. Цөөхөн л харагдаад байна. Эх орноо Хятадуудаас л хамгаалъя. Газар нутгаа хамгаалмаар байна.
- Эх орондоо ажил хөдөлмөр эрхэлж амьдрахад хэцүү болж байна. Татвар улам нэмэгдэж байна. Хоёрдугаарт 25-30 жилийн дотор төр засгийг төлөөлж явсан авлигачид бүгд гадаад явчихсан. Халуун оронд хэвтэж байна. Энэ нөхдийг авчирч, хөрөнгийг нь хурааж улсын орлого болгох хэрэгтэй. Ажил хийж байгаа ард түмнээ дарамталж байхаар, тэр нөхөдтэй хариуцлага тооцох ёстой шүү дээ. Зарим жагсагчид Засгийн Газар огцрохыг шаардаж байна. Энэ шийдэл биш шүү дээ. Огцроод дараа нь ямар хүн орж ирэх үү. Ялгаагүй луйварчид л ирнэ. Тиймээс өнөөдөр Засгийн Газар төлөвлөсөн ажлаа зоригтой эхлүүлж, ард түмний төлөө ажиллах хэрэгтэй.
- Авлигад идэгдэж ялзарсан нийгмийг бид хүсэхгүй байна. Үр хүүхдэдээ үүнийг цэвэрлэж үлдээмээр байна. Бид ийм болгоогүй. Ирээдүй хойчдоо цэвэр нийгэм үлдээе. Үр хүүхдэдээ сайхан нийгэм цогцлоож үлдээмээр байна.