Хүний үйл ажиллагаатай холбоотой 3311 осол бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн хоногийн нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна.
Тодруулбал, Цагдаагийн байгууллагын 102 утсанд есдүгээр сарын 1-2 нд шилжих шөнө 2316 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Зөрчлийн шинжтэй 772, гэмт хэргийн шинжтэй 99 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Согтуугаар жолоо барьсан 82 жолоочийг илрүүлж, 94 хүн эрүүлжүүлэх байранд саатуулагдсан байна.










