
Францын хууль тогтоогчдын fast fashion буюу асар хямд өртгөөр олон тоогоор үйлдвэрлэгдсэн хувцаснуудын байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөтэй тэмцэх зорилгоор санаачилж, өнгөрсөн 6-р сард баталсан хуулийн төсөл энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн байна. Сүүлийн жилүүдэд fast fashion-ий байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө улс орнуудад тулгамдаад буй томоохон асуудлуудын нэг болоод байгаа билээ.
Уг хуулийн төслийн дагуу Франц улс fast fashion тодорхойлолттой хувцас борлуулдаг Shein, Temu, AliExpress зэрэг платформуудын борлуулж буй хувцас бүрд хувцасны төрлөөс нь хамааран байгаль орчны татвар ноогдуулж эхэлсэн байна.
Жишээ нь дээрх платформуудаар борлуулж буй дотуур хувцсанд 0.50 евро, футболкад 2 евро, жийнсэн өмдөнд 9 евро, гадуур хүрэмд 12 еврогийн татвар тус тус ноогдуулаад байгаа ба уг татварын хэмжээ 2030 он гэхэд 20 хүртэлх евро болж өсөх аж.
БНХАУ-ын Худалдааны яам Францын хэрэгжүүлж буй дээрх хуулийн төсөл нь Дэлхийн Худалдааны Байгууллагын зарчмуудыг зөрчсөн, ялгаварлан гадуурхсан, худалдаанд саад учруулсан шинж чанартай байна хэмээн мэдэгджээ.
Дээрх хуулийн төсөлд fast fashion гэдэгт ямар хувцаснууд багтах нь 2 үндсэн шалгуураар тодорхойлогдоно гэж заасан байгаа ба үүнд тухайн хувцас хэр олон тоогоор үйлдвэрлэгдсэн нь, мөн тухайн хувцсыг засварлахад гарч буй зардлыг тухайн хувцасны үнэтэй харьцуулсан үзүүлэлт багтаж байгаа аж.
Эх сурвалж: BBC









