Дарxлаажуулалтад xамрагдсанаар Папиллома вирусын xалдвараас сэргийлэx боломжтой
Сүхбаатар дүүрэгт орон сууц хамгийн өндөр үнэтэй буюу метр квадрат нь 3.9-4.3 сая төгрөгийн үнэд хүрсэн талаар ҮСХ-ноос мэдээллээ. Харин Сонгинохайрхан дүүрэгт хамгийн бага буюу 2.6-3 хүртэлх сая төгрөгийн үнэтэй байгаа юм.
Мөн өнгөрсөн сард хуучин орон сууцны метр квадратын дундаж үнэ 3.9 сая төгрөг байсан бол наймдугаар сард 3 сая 960 мянган төгрөгийн үнэтэй болжээ.
Хуучин орон сууц нэг метр квадратын үнийг дүүргээр нь харвал
- Сүхбаатар дүүрэгт 4.7,
- Чингэлтэй дүүрэгт 4.5,
- Хан-Уул дүүрэгт 4.3,
- Баянзүрх дүүрэгт 3.7,
- Баянгол дүүрэгт 3.4,
- Сонгинохайрхан дүүрэгт 2.8 сая төгрөгийн тус тус үнэтэй байна.
Харин шинэ орон сууцны үнийн тухайд Хан-Уул дүүрэгт 4.2, Баянзүрх дүүрэгт 4, Чингэлтэй дүүрэгт 3.9, Баянгол дүүрэгт 3.8 сая төгрөгийн дундаж үнэтэй байгаа юм.
Эх сурвалж: Статистикийн мэдээллийн нэгдсэн сан