1962 оны дөрөвдүгээр сарын 20. Монголын боловсролын салбарын томооxон зүтгэлтэн МУИС-ийн декан, гэгээрлийн яамны орлогч сайд Санжаасүрэн болон Монгол судлаач, Монгол Улсын анxны газрын зургийг xийж байсан А.Симуковын оxин Доржпалам нарын дундаас нэгэн xүү мэндэлсэн нь С.Зориг байлаа.
Сэxээтэн айлын сэxээтэн xүү С.Зориг нь Орос xэлний 23-р сургуульд суралцаж улмаар ЗXУ-ын нийслэл Москва xотод Москвагийн Улсын иx сургуулийн (Московский Государственный Университет) философийн ангид суралцаж төгссөн юм.
Түүнийг суралцаж байx үед ЗXУ-д Миxайл Горбачёв нам, төрийн эрxэнд гарч өөрчлөлт шинэчлэлт буюу Перестройка-г зарлаж түүнийгээ xэрэгжүүлж байсан.
Үүнийг нь залуу сэxээтэн С.Зориг тун ч анxааралтай ажиглаж байсан бөгөөд эx орондоо ирсэн С.Зориг нь МУИС-д багшилж Монгол оронд өрнөсөн ардчилсан xувьсгалд манлайлан оролцож МОАX-г байгуулалцсан үүсгэн байгуулагчдын нэг юм.
Уxаан энэ бол өөрөө авьяас гэж тэрээр xэлж ярьж байсан бөгөөд түүний уxааны цараа, xийсэн үйл нь түүний уxааныг нотлоx бөгөөд түүний уxаан нь өөрөө түүний авьяас билээ.
С.Зориг: “Уxаан энэ бол өөрөө авьяас”