Өрөг.мн сайтын “Эрэн Сурвалжлагч У.Болортуяа” нэвтрүүлэг анхны дугаараа ЭРДЭНЭТ үйлдвэрт дураараа дургигч нарын тухай бэлтгэж байв. /Нэвтрүүлгийг ЭНД дарж үзнэ үү/
Нэвтрүүлэгт шилэн дансны мэдээллийг үндэслэн Ц.Анандбазарын “Сод монгол” групп Эрдэнэт үйлдвэрт хэрхэн шахаа хийсэн тухай баримтыг дурдсан юм. Үүнтэй холбогдуулан “Сод Монгол” групп Өрөг.мн сайт, сэтгүүлч У.Болортуяагаас нэг тэрбум төгрөгийг нэхэмжилж байв. Асуудал дөрвөн жил үргэлжсэний эцэст Сод Монгол групп шүүхээс хэргээ татаад байна.
Тодруулбал, Өрөг.мн сайт 2020 онд “Эрдэнэт үйлдвэрийн мөнгө ёолдоггүй ба дураараа дургигчид” нэвтрүүлэг бэлтгэн цацсан байдаг. Тус нэвтрүүлэгт шилэн дансны ил тод мэдээлэлд үндэслэн “Сод Монгол групп” Эрдэнэт үйлдвэрт хэрхэн шахаа хийсэн тухай баримтыг гарган тавьсан. Улмаар “Сод Монгол групп” нэвтрүүлгийн баримтыг гүтгэлэг хэмээн мэдэгдэж, нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандаж, Өрөг.мн сайт, сэтгүүлч У.Болортуяагаас нэг тэрбум төгрөг нэхэмжилсэн юм.