Өнөөдөр Хангайн уулархаг нутаг болон Орхон голын сав газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
2024 оны 02-р сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангайн уулархаг нутаг болон Орхон голын сав газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -26…-31 градус, Увс нуур болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Ерөө, Халх голын хөндийгөөр -17…-22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -8…-13 градус, бусад нутгаар -13…-18 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Өдөртөө -13…-15 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Өдөртөө -16…-18 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Өдөртөө -15…-17 градус хүйтэн байна.
05 цагт Улаанбаатарт: -26 градус хүйтэн, харьцангуй чийг 60 хувь, агаарын даралт 884 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.