МҮХХ: 2021 онд залуучуудын холбооны ойн наадмаар амжилт гаргасан харваачид цолоо аваагүй

УИХ дахь ардчилсан намын бүлгийн ээлжит 4\11 мэдээллийн цагаар Нийслэлийн Ардчилсан намын дарга Б.Ган-Очир мэдээлэл хийлээ.
“Миний бие Нийслэлийн Ардчилсан намын дарга болоод хоёр сарын хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд Нийслэлийн Ардчилсан намынхан болон Нийслэлийн иргэдтэй уулзсан уулзалт хүмүүсийн хэлж байсан санал ганц зүйл дээр төвлөрч Нийслэлийн Ардчилсан намын цаашид барих бодлогыг тодорхойллоо.
Энэ бол Улаанбаатар хотын авлига, Монголын авлига. Улс орны авлига хэрээс хэтэрлээ гэдэг үг нь ч хэрээс хэтэрсэн байна. Сүүлдээ хэдэн тэрбумаар биш хэдэн их наядаар нь хулгай хийдэг болж. Энэ бүхэн хаанаас эхлэв гэдэг нь Нийслэлийн Ардчилсан намын бодлого болсон юм байна” гэжээ.








