
НҮБ-ын Ерөнхий ассамблей Меркаторын проекцын дэлхийн газрын зургаас татгалзаж, цаашид тивүүдийн тэр дундаа Африк тивийн хэмжээг үнэн бодитой тусгасан газрын зургийг ашиглахыг дэмжжээ.
Уг тогтоолыг 164 улс дэмжиж, 6 улс түдгэлзсэн санал өгч, зөвхөн АНУ эсрэг санал өгчээ.
Меркаторын проекцын дэлхийн газрын зураг дээр улс орнууд, тивүүдийн хэмжээ бодит байдалд нийцэхгүй байгаа нь боловсролын, соёлын, геополитикийн, нийгэм эдийн засгийн урт хугацааны үр дагаврыг дагуулж, ялангуяа Африк тив хэмжээгээрээ жижиг мэт ойлголтыг өгсөөр ирснийг Бүгд Найрамдах Того Улс онцолжээ.
Францын Гадаад харилцааны сайд Франц улс Меркаторын проекцын дэлхийн газрын зургаас татгалзаж, цаашид улс орон, тивүүдийн хэмжээг үнэн бодитоор дүрсэлсэн газрын зургууд ашиглах болно хэмээн мэдэгджээ.
Меркаторын проекцын дэлхийн газрын зургийг фламандын газрын зураг бүтээгч Герард Меркатор далайн навигацид зориулж 1569 онд бүтээжээ. Уг газрын зургийн гол дутагдал нь улс орнууд, тивүүдийн хэмжээ бодит байдлаас өөр дүрслэгдсэн байдагт оршдог аж. Меркаторын проекцын дэлхийн газрын зураг дээр экваторын шугамаас хол байрлах тусам улс орнууд, тивүүдийн газар нутгийн хэмжээ улам томордог ба Меркаторын проекцийн дэлхийн газрын зураг дээр Гринланд улс Африк тивтэй хэмжээгээрээ ижил шахуу харагдаж байгаа ч бодит байдал дээр Африк тив Гринландаас 14 дахин том юм.
Того улсын эрх баригчид Меркаторын проекцын дэлхийн газрын зургийн оронд 2018 онд олон улсын газрын зураг бүтээгчдийн бүтээсэн Equal Earth газрын зургийг ашиглахыг уриалжээ.
Эх сурвалж: The Guardian










