Грек улсын иргэдийн 81-90% нь үнэн алдартны шашинтай. Тэгвэл тус улс бэлгийн цөөнхийн гэрлэлтийг хуулиар зөвшөөрсөн анхны үнэн алдартны шашинтай улс боллоо. Грект ийнхүү гей, лесбиян гэрлэлт хуулиар зөвшөөрөгдөж байгаа тул тэд мөн хүүхэд өргөж авах боломжтой болж буй аж. Гэвч үүнийг ихээр эсэргүүцэх хүмүүс тус улсад байсан төдийгүй хүн ам нь энэ асуудлаас болж хуваагдаад байна. Тухайлбал, үнэн алдартны сүмүүдийн зүгээс парламентынхаа шинэ шийдвэрийг эсэргүүцэж, жагсаал зохион байгуулсан юм. Харин тус улсын лгбтик+ хүмүүсийн зүгээс энэ хуулийг маш баяртайгаар тэмдэглэж, түүхэн өдөр боллоо гэцгээж байна. Европын холбооны 15 орон хэдийн бэлгийн цөөнхийн гэрлэлтийг хуулиар зөвшөөрсөн байдаг. Мөн бэлгийн цөөнхийн гэрлэлтийг дэлхийн 35 оронд хуулиар зөвшөөрдөг байна.