
Өнөөдөр олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. “Дархан аварга болно” хэмээн ярих зургаан настай Б.Адъяа хүү “Баавгайтай чихэр” задаллаа.
-Танай гэрийн хамгийн завгүй хүн хэн бэ?
-Аав. Аав маань ажил ихтэй. Их оройтож тардаг. Заримдаа ажлаа тараад найзуудтайгаа тоглодог. Өглөө ихэвчлэн 06:00, 07:00 гээд л гэрээсээ гардаг. Заримдаа 22:00 цаг гээд гэртээ ирдэг. Аавыгаа ажлаас тарж ирэхийг хүлээж байя гэж боддог л доо. Даанч ээж “унт” гээд байдаг. Аавдаа би маш их хайртай.
-Аав, ээждээ хайртай гэж хэр олон хэлдэг вэ?
-Тэрбум, тэрбум хэлдэг.
-Том болоод ямар хүн болох вэ?
-Тагнуул эсвэл бөх болно.
-Ямар цолтой бөх болмоор байна?
–Дархан аварга Б.Адъяа болмоор байна.

-Бөхчүүдээс хэн, хэнийг таних вэ?
-Улсын арслан Б.Орхонбаяр, Э.Батмагнай, Сумын заан Б.Эрхэмбаяр нарыг танина. Б.Орхонбаяр ахтай манай аав нэг ангид сурдаг байсан гэсэн. Орхоо ахаа та манай аавыг таньж байгаа юм уу. Таныг их дэмжиж байгаа шүү.


-Хөлийг нь аваад, түлхээд унагачихна шүү дээ.
-Тэр баавгайтай чамтай найз болъё гэвэл яах уу?
-Найз болохыг зөвшөөрнө. Гэхдээ нэг болзолтой. Миний хамгаалагч болно гэвэл найзалъя.
-Чамайг хамгийн их магтдаг хүн хэн бэ?
-”Миний хүү чадна аа. Аав, ээж нь дэмжиж байна” гэж үргэлж хэлдэг.


-Краштай. Манай ангийн Цэлмэг хөөрхөн гүнж шиг харагддаг. Манай ангийнхан Цэлмэгтэй “Хамт сууя, хамт сууя” гээд булаацалддаг. Гэхдээ би бас Тананд сайн. Цэлмэг, Танан хоёрт хоёуланд нь сайн болчихсон.
-Хүүхдүүд ер нь яагаад уйлдаг юм бол?
-Юманд цохиулаад, хүнд гомдоод уурлаж, уйлдаг. Бас аав, ээж нь хүссэн юмыг нь авч өгөхгүй байхаар уурлаад уйлдаг.
-Хүүхэд байхын хамгийн гоё нь юу вэ?
-Байнга тоглоно. Хичээл ном, ажил төрөл хийхгүй гоё. Том хүн болмооргүй байна өө.
-Хэрвээ маргаашаас чи том хүн болчихвол хамгийн түрүүнд юу хийж үзмээр байна?
-Мотоцикл унаж үзмээр байна. Бас ажил хийж үзмээр байна. Гоё ажил юу байгаа билээ?
-Харин, ажил хийх гоё болов уу?
-Муухай юм байна. Томчуудын ажил удаан тардаг. Нойр хүрээд хэцүү байх. Цэцэрлэгийн л хүүхэд байх гоё доо.


-Эхнэрийн маань төрсөн өдөр болбол бэлэг авч өгнө. Хүүхдийн баяраар хүүдээ бас бэлэг авч өгнө.
-Б.Адъяа сайн хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?
-Ухаантай, хүнийг хамгаалдаг, хайрлаж, халамжилдаг хүнийг сайн хүн гэх байх.
-Аав, ээж хоёр нь сайн хүн үү?
-Намайг хайрладаг, халамжилдаг сайн хүмүүс.
-Нэг өдөр хотын дарга болчихвол юу өөрчлөх вэ?
-Дугуйн замтай болмоор байна. Салхилах цэцэрлэгт хүрээлэн хэрэгтэй байна.
-Томчуудад хандаад юу гэж хэлмээр байна?
-Хог бага хаяарай. Байгал дэлхий чинь хогийн цэг биш шүү. Чингис хаан бидэнд ийм гоё улс үлдээсэн шүү. Тамхины иш, шүлс, цэрээ ил хаяж болохгүй шүү.








