
09-р сарын 03-ныг хүртэл ихэнх нутгаар дулаан байна.
Хур тунадас: Нутгийн төв хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дорнод-Монголын тал нутгаар, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын Температур: Шөнөдөө Дархадын Хотгор, Хүрэнбэлчир Орчимоор 0…-5 Градус Хүйтэн, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн Уулархаг Нутаг, Завхан Голын Эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн Голын Хөндийгөөр 0…+5 Градус, Говийн Бүс Нутгийн Баруун Өмнөд Хэсгээр +13…+18 Градус, бусад Нутгаар +7…+12 градус Дулаан,
Өдөртөө, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +15…+20 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр +19…+24 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +30…+35 градус, бусад нутгаар +23…+28 градус дулаан байна.
Улаанбаатар орчмоор багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +8…+10 градус, өдөртөө +25…+27 градус дулаан байна.









