Улаангом хотын нисэх буудал орчмын цаг агаарын байдал нь агаарын хөлөг буухад шаардлагатай алсын барааны үзэгдэх орчинг хязгаарлан нислэгийн аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй нөхцөл байдал үүсжээ.
Иймд Улаанбаатар-Мөрөн-Улаангом чиглэлийн 2024 оны 2-р сарын 16-ны өдрийн ОМ081/082 дугаарт аяллын нислэг Улаангом хотод буулгүй Мөрөн хотод 09:30 цагт буухаар болсон байна.
Энэ талаар МИАТ ТӨХК-иас дараах цагийн хуваарийг танилцууллаа.
ОМ082 дугаарт аяллын нислэгийн шинэчилсэн цагийн хуваарь: Мөрөн-Улаанбаатар чиглэлийн ОМ082 дугаарт аяллын нислэг Мөрөн хотоос 09:30 цагт хөөрч Улаанбаатар хотод 10:35 цагт буухаар төлөвлөж байна. Улаангом чиглэлийн ОМ051/052 аяллын нислэгийг маргааш буюу 2-р сарын 17-ний өдрийн 06:15 цагт үйлдэхээр боллоо.
Улаангом чиглэлийн ОМ051/052 аяллын нислэгийн шинэчилсэн цагийн хуваарь: Улаанбаатар-Улаангом чиглэлийн ОМ051 дугаар аяллын нислэг Улаанбаатар хотоос 06:15 цагт хөөрч Улаангом хотод 07:10 цагт бууна. Улаангом-Улаанбаатар чиглэлийн ОМ052 дугаарт аяллын нислэг Улаангом хотоос 07:50 цагт хөөрч Улаанбаатар хотод 10:30 цагт буухаар төлөвлөж байна.
Нислэгийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангаж ажиллах нь МИАТ ТӨХК-ийн зорчигч, үйлчлүүлэгчдийнхээ өмнө хүлээсэн үндсэн үүрэг тул Та бүхнийг байгалийн давагдашгүй хүчин зүйлийг ойлгон хүндэтгэлтэй хандана гэдэгт итгэж байна.
Эх сурвалж: МИАТ ТӨХК