Австрали тив дээр анх удаагаа шувууны ханиад буюу H5N1 вирусийн халдвар бүртгэгджээ

“Улаанбаатар Их дуулга-2026” тэмцээний -81 кг-ын жинд “Парис-2024” олимпын наадам болон ДАШТ-ий гурван хүрэл медальт Ли Жүн-Хван түрүүллээ.
Түүний хувьд, энэ тэмцээнд гурав дахиа финалдаад хошой аварга болов.
Харин Японы тамирчин Ойно Юүхэй өнгөрсөн оны Улаанбаатар Их дуулгад түрүүлсэн бол энэ удаа мөнгөн медаль дээр буулаа.
Хүрэл медалийг 2025 оны дэлхийн аварга Тимур Арбузов болон 2021 оны дэлхийн аварга Маттиас Кассег ялсан Сербийн Михайло Симин нар хүртлээ.








