Автомашины улсын дугаар хадгалах хугацааг 365 хоног болголоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн тэгш ойг тохиолдуулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XIV хуралдаанаар нэрэмжит гудамж бий болгох тухай асуудлыг хэлэлцсэн.
Хуралдаанаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11, 15, 17, 18 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 11, 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаарах “Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам“ хүртэлх 2.8 км гудамжийг “Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Юмжаагийн Цэдэнбалын гудамж” хэмээн шинэчлэн нэрлэхээр тогтлоо.










