Арилжааны телевизүүд иргэдээс сар бүр хураамж авч байгааг зогсоох, хуульд өөрчлөлт оруулахын тулд иргэдийн саналыг авч эхэлсэн талаар мэдээллээ.
Энэ талаар сэтгүүлч Б.Пүрэв өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг телевизийн эзэд төртэй хуйвалдаж баталсан гэж онцлов. Тэрээр үргэлжлүүлэн, "Телевиз бол олон нийтийн санаа бодлыг удирддаг хамгийн хүчтэй хэрэгсэл. Тиймээс арилжааны 18 телевизэд төр онцгой давуу эрх олгож, тусгай хууль баталж өгсөн. Хариуд нь телевизүүд олон нийтийн санаа бодлыг удирдан чиглүүлэх, дарга сайд нарыг магтан дуулах, зөвхөн нэг талын урсгалтай мэдээллийг дамжуулах суваг болсон. Иргэд олон нийтийн дуу хоолойг хүргэхгүй байгааг би шүүмжилж байна. Энэ нь төрд үйлчилж байгаа хамгийн том хаалтын гэрээ гэж би үзэж байна. Телевиз бол итгэж болох эх сурвалж биш" гэв