
Монгол Улс өрсөлдөх чадварын үзүүлэлтээр хоёр байр ухарч, 67 дугаарт эрэмбэлэгдлээ
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2026”-ийн үр дүнг танилцуулав.
“Монгол Улс дэлхийн 70 улсын өрсөлдөх чадварын үнэлгээнд 67 дугаар байрт эрэмбэлэгдэж, өмнөх оноос хоёр байр ухарсан үзүүлэлттэй гарчээ. Энэ талаар Монгол Улсын өрсөлдөх чадварын төвөөс 2025 оны тайланг танилцуулж, эдийн засаг, засаглал, хөдөлмөрийн зах зээл, хөрөнгийн зах зээл болон дэд бүтцийн тулгамдсан асуудлуудыг онцолсон байна.
Бид та бүхэнд өнөөдөр зөвхөн монгол улсын өртөх чадварын тайланг танилцуулна. Манай төв үүсгэн байгуулагдсанаасаа хойш тасралтгүй 16 жил Монгол улсын улс үндэстний өртөх чадварыг олон улсын аргачлалаар хийж ирсэн. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн “Тинг Танк” буюу судалгааны байгууллага юм.
Бидний гаргадаг судалгаанд үндэслэж гарсан жилийн тайлан бодлого боловсруулагчдад маш үнэ цэнтэй хэмжүүр болдог. Үүнээс гадна хөрөнгө оруулагч нар, эдийн засгийн шинжээчид аль улсад хэр хэмжээний хөрөнгө оруулалт хийх вэ? Гэдгийг хардаг чухал үзүүлэлт юм. Тухайн улсын аж ахуйн нэгжүүд төр засагтаа хэр итгэж байна гэх итгэлийн дор эрэмбийг гаргасан. Энэ жил дэлхий даяар хуваагдсан яг ийм үед ямар улсууд өсөх чадвараа сайжруулж чаддаг гэхээр. Итгэл даах чадвартай, хариуцлагатай, нээлттэй, хуулийн засаглал сайтай ийм улсууд тэргүүлсэн.
Энэ жил Сингапур дахин тэргүүлж Хонконг ,Швейцар, Тайвань, Арабын Нэгдсэн Эмират улсууд тус тус орсон. Дараа нь Азийн орнууд хүчтэй гарч ирж байгааг хэлэхэд таатай . Манай улс 70 улсаас 67-д жагсаж сүүлээсээ 3-т орсон. Өмнөх онд 65 байсан бол энэ онд хоёр байр ухарсан. Үүний шалтгаан 4 хүчин зүйл Эдийн засгийн тамир тэнхээ гэх үзүүлэлтээр 4 байр ухарч 59 дүгээр байранд орсон. Оффисын түрээсийн үнэ дэлхий дээр хамгийн бага гэх үзүүлнщэлтээр 1 байранд тооцогдож байна. Гэсэн хэдий ч нэг улсаас, нэг зах зээлээс хэт хараад байгаа энэ үзүүлэлтээр сүүл мушгисан. Хамгийн хойш нь татсан үзүүлэлт инпилаци манай улс дэлхийн бусад орнуудтай харьцуулахад өндөр байна. Эдгээр үзүүлэлтүүдээс бид 2 дугаар хойшилсон.
Засаглалын үр ашгаар дахин 2 байр ухарсан. Бизнесийн салбарын үзүүлэлт 3 байр урагшилж 62 дугаар байр эзэлсэн. Бизнесийн салбар жилд өртөх чадварыг урагш нь татдаг. Үүнд институтийн тогтолцоо, бизнес, хууль эрх зүйн орчин, зохицуулалт, төрийн санхүүгийн менежмент сул байгаа нь нөлөөлсөн.Бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа дээр 3 байр урагшилж 62-т орсон байна.
Төрийн бизнесийг удирдаж байгаа зохицуулалтыг хэрхэн үнэлж байгаа дүгнэлт бол багагүй хувь эзэмшдэг. Хэдий манай улсын боловсролын салбарт ахиц гарч байгаа ч гэсэн төгсөгчдийн ур чадвар бол ажил олгогч нар маш их гологдож байна.
Гологддог байдлаар бол бас сүүл мушгисан. Хойш нь татаж байгаа дараагийн үзүүлэлт хөрөнгийн зах зээл. Манай төв зөвхөн хэмжээд зогсохгүй бодлогын хэлэлцүүлэг хийнэ.Төрийн бодлогыг дэмжиж ажиллахад бэлэн гэдгээ хэлэхэд таатай байна.
Удирдах зөвлөлийн дарга Цагаан Өрсөлдөх чадварын тайлан гэдэг тухайн улс орны төр засгийн одоо амласан амлалт хэрэгжүүлсэн бодлогын үр дүн. Нийтдээ 340 үзүүлэлтээр, санал асуулгаар дүгнэдэг. Монгол Улсын энэ төр засгийн бодлого нь тод, тогтворгүй, урьдчилан таамаглах боломжгүй байдал нь төрд итгэх итгэлийг сулруулж байна. Хууль тогтоомж хөрөнгө оруулалтын урамшуулал гэсэн үзүүлэлтээрээ 68 орсон. Хоёрдугаарт төгрөгийн ханшийг тогтвортой барь татварыг багасга, данхар төсвөө багасга, төсвийн алдагдлаа багасга гэсэн үг юм. Гуравдугаарт ур чадвартаа ажиллах хүчний хомсдол, хөдөлмөрийн бүтээмжийн хомсдол байна. Дөрөвдүгээрт Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хоцрогдмол байдал. Зээлийн хүү өндөр байна гэдэг бүх зүйл дээр нөлөөлнө. Тавдугаарт Монгол Улсын дэд бүтцийн хоцрогдсон, хязгаарлагдмал, хүрэлцээгүй байдал бүх бизнесийн өртөг зардал бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд нөлөөлөхөөс гадна экспортыг хязгаарлаж байна.
Энэ судалгааны тайлан дээр товчхондоо Монгол Улс хөгжихгүй байхын аргагүй.
Тасралтгүй 16 жил улс төрийн тэр богино хугацааны мөчлөгөөс хараат бус байдгаараа бол давуу талтай. Эрх барьж байгаа энэ намууд ер нь танай энэ гаргасан судалгааг яг ажил хэрэг болгож үздэг юм. Казахстан 15, 25 жилийн өмнө яг ийм байдал руу орчихсон байсан. Өмнөд Солонгост жишээлбэл нөгөө генерал Пак Өмнөд Солонгосыг хөгжүүлсэн тэр хүн Хюндай гээд том группийнхээ суулгачихна. Нөгөө талдаа сайд дарга нараа суулгачихна. Экспортыг 2 дахин өсгө гэх ганцхан үүрэг өгдөг. Тэгээд Монгол гэдэг улс зөвхөн төр биш . Аливаа ард түмэн төрд 4 эрх мэдэл байна гэж үздэг байсан. УИХ, Засгийн газар, Шүүх, Хэвлэл мэдээлэл гэж үздэг байсан одоо орчин үед бол 5 дахь эрх мэдэл гарч ирсэн. Тэр нь “Тинк Танк” буюу манайх шиг ийм судалгааны байгууллагууд юм” гэлээ.
Видео шууд дамжуулалт үзэх линк:








