Дүнжингарав худалгааны төвийн уулзварт газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрснээс үүссэн осолд өртсөн байрны оршин шуугчдаас тодрууллаа. Бидэнд мэдээлэл өгсөн иргэн тухайн байрнаас бүх гарч чадаагүй байх гэж хэлэв.
Иргэн: Зарим хүн гарч чадаагүй байх. Бид ч зугтаж амжихгүй шахуу л байсан. Лифтээр буух гэсэн ч айгаад бууж чадаагүй. Айлын хаалгуудыг, цохиж нүдээд л гүйсэн. Ямар ч хурдан гараад ирсэн юм. Нэг мэдэхэд гадаа гараад зогсчихсон байсан. Бид зугтааж, хүрээлэнгийн цаад талын тойрог дээр очсон.
Унтаж байхад дэлбэрээд л эхэлсэн. Цонхоор харахад гал дүрэлзээд л, утаа саагж орж ирээд л, утаа орж ирэхээр нь хүүхдүүдээ аваад хурдхан зугтсан. Байгаа айлуудынхаа хаалгыг цохиж нүдээд л. Тэгээд гараад ирэхэд эхний дэлбэрэлт байсан. Хүрээлэнгийн хавьцаа очиход хоёр дахь дэлбэрэлт болж байгаа юм. Машинаа авъя гэхэд хүүхдүүд намайг явуулаагүй. Цаашаа зугтааж байхад 3-4 дэлбэрч аймар юм болсон. Тэгээд л байр тойроод шатаад эхэлсэн. Хойшоо хаалгаар гүйж гарахад урд талын төмөр хашаанууд бүгд унасан. Би ерөөсөө л зугтсан. Машинууд урсгал сөрчихсөн байсан болохоор ОБГ-аас орж чадаагүй. Аврагчид зам давж орж ирээд гал унтраасан. Хүүхдүүд шалдан нүцгэн гарчихсан учраас хажуу айлын хүмүүс хувцас өгч тусалсан. Сэтгэл санаа тавгүй л байна.