ХҮН намын бүлэг автомашины дугаар олголт, дугаарын хязгаарлалт болон нийтийн тээврийн автобусны маршрутын талаар мэдээллээ.
НИТХ дахь ХҮН намын бүлгийн дарга Д.Гантулга “НИТХ-аар гаргах гэж байгаа шийдвэрүүд, Х.Нямбаатар засаг даргын гаргаж буй шийдвэрүүд маш дутмаг байна. Ямар ч тооцоо, судалгаа байхгүй. Иргэдэд өгч буй мэдээлэл байхгүй. Нийтийн тээврийн сан байгуулна гэж байна. Сан байгуулах хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Парк шинэчлэл хийхээрээ л энд тэндээс мөнгө хайгаад л, бонд босгоод л, улсын төсвөөс авах гэж засаг руу авч гүйгээд байдаг. Энэ мөнгийг элэгдлийг зардлаараа хуримтлал үүсгэж байгаад байгуулах бүрэн боломжтой. Үүнийгээ байгуулж чадахгүй өдийг хүртэл явсны гайг нийслэлчүүд бид амсаж байна.
Сан гэдэг санхүүгийн хэрэглэгдэхүүн. Энэ санд энэ жил хэдэн төгрөг, дараа жил хэдэн төгрөг бүрдүүлэх вэ, яаж зарцуулах вэ гэдэг төсөөлөлд үндэслэсэн тоо байх ёстой. Өргөн барьсан танилцуулгад нь ямар ч тоо байхгүй. Санхүүгийн тухай ярьж байж дандаа үгээр бичсэн байна. Ямар ч тоон төсөөлөлгүйгээр санхүүгийн тооцоолол хийж болохгүй.
730 мянгаар нийслэлд явж байгаа автотээврийн дугаарыг хязгаарлана гэж байна. Өөрсдөө ил тод ярьж байна. “Улаанбаатарын дугаарыг 9911 шиг болгоно” гэж. 9911-тэй дугаар үнэд орлоо гээд Монгол улсад ямар гавьяа байгуулсан юм бэ. Нийслэлд Х.Нямбаатар өөрөө дугаарын бизнес хийх гээд байгаа юм уу.
Ямар ч хэрэггүй иргэдийг эрхэд халдсан шийдвэрүүдээ татаж авах ёстой гэсэн байр суурийг ХҮН намын бүлэг илэрхийлж байна” гэв.
Дэлгэрэнгүйг дээрх бичлэгээс үзнэ үү.