Skip to content
Нийтэлсэн:
Админ 2024.01.16 17:52
Олон нийтийн цахим сүлжээнд нохойгоо хөтөлсөн бага насны охин руу халдаж буй бичлэг цацагдсан. Улмаар охины ар гэрийнхэн цагдаад мэдэгдэж гомдол гаргасан байна. Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад С гэгч нь "Нохой хуцаж хүүхэд айлгалаа" гэх шалтгаанаар насанд хүрээгүй хүүхдийн бие махбодод халдсан үйлдэл тогтоогджээ. Тиймээс Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн (Хүүхдийн эрх зөрчих) 7 дахь хэсэгт зааснаар 300 мянган төгрөгөөр торгосон байна.
Go to Top