
Айл өрх бүрийн чухал хэрэгцээ болох дулаан, хэрэглээний усны үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан холбогдоход байгууллагаас тодрууллаа.
Эрчим хүч, усны салбарын шинэчлэлийн хүрээнд энэ оны зургаадугаар сарын 5-ны өдрөөс эхлэн айл өрхүүдийн цахилгаан, дулаан, хэрэглээний усны тарифыг үе шаттайгаар нэмэгдүүлэх шийдвэр албан ёсоор хэрэгжиж эхэллээ. Шугам сүлжээний элэгдэл, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зайлшгүй шаардлагаар хийгдэж буй энэхүү зохицуулалт нь иргэн бүрийн сарын тогтмол зардалд шууд нөлөөлөх юм.
2024 оны сүүлээр цахилгаан, дулааны үнийг нэмэхээр төлөвлөж, Засгийн газар болон Эрчим хүчний зохицуулах хорооноос бэлтгэл хангаж байсан. Улмаар иргэдэд ирэх үнийн дарамтыг зөөлрүүлэхийн тулд дулааны үнийг тодорхой хугацаанд, ялангуяа гэр хорооллын болон тодорхой хэрэглэгчдийн тарифыг уян хатан байдлаар үе шаттай нэмэх шийдвэр гарсан. Цахилгааны үнийн шинэчилсэн тариф 2024 оны 11 дүгээр сарын 15-наас эхлэн мөрдөгдөж эхэлсэн. Харин халаалт, цэвэр, хүйтэн усны үнийг нэмэх хугацааг нэг жилээр хойшлуулсан нь өнгөрсөн таван сард дууссан.
Та дараах мэдээллээс ирэх сарын төлбөр тань хэдэн төгрөгөөр нэмэгдэхийг урьдчилан тооцож, өрхийн төсвөө ухаалгаар зохицуулах хэрэгцээт тоо баримт болон төлбөрийн өөрчлөлтийг харах боломжтой.
Эрчим хүчний зохицуулах хорооны тооцооллоор, орон сууцны халаалт 25 төгрөгөөр, ус халаасны төлбөр 82 төгрөг, цэвэр ус 0.66 төгрөг, бохир ус 0.75 энэ удаагийн зохицуулалтаар цахилгааны тариф 11 төгрөгөөр, халаалт 25 төгрөгөөр тус тус өөрчлөгджээ.
Ус дулааны харьцуулсан үнэ хэдэн төгрөгөөр нэмэгдсэнийг доорх хүснэгтээр харуулъя
| № | Үйлчилгээний төлбөр | Хэмжих нэгж | Хуучин үнэ | Шинэ үнэ |
| 1 | Орон сууцны халаалт | Төг/М3 | 506 | 531 |
| 2 | Ус халаасны төлбөр | Төг/М3 | 1632 | 1714 |
| 3 | Цэвэр ус | Төг/литр | 1.34 | 2.00 |
| 4 | Бохир ус | Төг/литр | 1.07 | 1.82 |
Иргэдийн ахуйн хэрэглээний үнийг ийнхүү багаар хөдөлгөсөн ч үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн тарифыг арай өндөр хувиар нэмдэг жишиг хэвээр байна гэж Монголын эрчим хүчний салбарын тариф, үнийн зохицуулалтын талаар хэлэлцсэн Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) болон эрчим хүчний мэргэжилтнүүдийн хийсэн судалгаа, хэвлэлийн хурал дээр мэдэгдлээ.
Эрчим хүчний болон усны салбар олон жилийн турш бодит өртгөөсөө бага үнээр хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлж ирсэн. Үүнээс үүдэн систем бүхэлдээ алдагдалд орж, шугам сүлжээний засвар шинэчлэлийг цаг тухайд нь хийх боломжгүй болоод байв. Мөн сүүлийн жилүүдийн инфляци, валютын ханшийн өсөлтөөс шалтгаалж тоног төхөөрөмж, урсгал засварын материалын үнэ огцом өссөн нь тарифыг шинэчлэх зайлшгүй шаардлагыг үүсгэсэн байна.
Иргэдийн байр суурыг тодруулахад, тарифын шинэчлэл хэрэгжиж эхэлсэн ч иргэдийн дунд мэдээлэл тааруу, хараахан сонсож амжаагүй байна.
Б.Уранзаяа









