П.Шагдарсүрэн: Маршал “Апресс” xийлгэснийxээ дараа намайг дуудаж уулзана гэсэн ч
Индонезын нийслэл Жакарта хотноо олимпын эрх олгох буудлага спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.
Тус тэмцээнээс Монголын тамирчид хоёр мөнгөн медаль хүртэж, олимпын хоёр эрх авлаа. Тухайлбал,
- Тэмцээний гар бууны 25 метрийн дасгалд Э.Даваахүү мөнгөн медаль хүртсэн бол
- Эмэгтэйчүүдийн урт бууны 50 метрийн багийн төрөлд О.Есүгэн, Ч.Нарантуяа, О.Янжинлхам нар мөнгөн медаль хүртлээ.
Түүнчлэн “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох эрхийг Э.Даваахүү, Н.Баяраа нар авсан ба олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн буюу дэлхийн цом дөрөвдүгээр сард Бразилын Рио Де Жанеро хотод болох юм.