Израилийн xийсэн агаарын цоxилтын улмаас 65 xүний амь үрэгдэв
ОХУ-аас АНУ-д суух Элчин сайд Анатолий Антонов өнөөдөр мэдэгдэл хийж, Хэрэв шаардлагатай гэж үзвэл ОХУ коронавирусын эсрэг тэмцэж буй АНУ-д туслахад бэлэн гэжээ. Антанов "ОХУ-ын шинжилгээний хэрэгслүүд ямар чанартай вэ гэдгийг БНХАУ, Иран, Итали улсаас харж болно. АНУ-д тусламж хэрэгтэй бол ОХУ туслалцаа үзүүлэхэд үргэлж бэлэн" хэмээсэн байна. АНУ-д өнгөрсөн мягмар гарагт 163 хүн амиа алдсан нь нэг өдөрт бүртгэгдсэн хамгийн их хүн эндсэн өдөр болсон юм. Одоогийн байдлаар АНУ-д амиа алдсан хүний тоо 700 давсан. ДЭМБ АНУ-ыг БНХАУ, Итали улс шиг дараагийн голомт болох эрсдэл өндөр байна гэж анхааруулсан билээ.