
УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн татварын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг эцэслэн баталлаа. Хуулийн хүрээнд хувь хүний орлогын албан татварын шатлал, жижиг, дунд бизнесийн татварын хөнгөлөлт, аж ахуйн нэгжийн татварын шинэ зохицуулалт, онцгой албан татварын өөрчлөлт болон татвар төлөлтийн хугацаатай холбоотой хэд хэдэн шинэ зохицуулалт хэрэгжихээр боллоо.
Энэ асуудлаар Сангийн сайд З.Мэндсайхан мэдээлэл өглөө.
Хууль батлагдсанаар хувь хүний орлогын албан татвар дээр 792 мянга хүртэлх хэмжээнээс 0 хувьтай байх 2 сая хэмжээнээс нэг хувьтай, 792 мянган төгрөгийн хөнгөлөлт нь 2027 1 сарын 1-нээс эхлэх, хувь хүний татвар 2028 оны 1сарын 1-нээс хэрэгжинэ.
Хувь хүний хөдөлмөр эрхэлдэг 1 сая 30 мянга орчим иргэн байгаа. Хувиараа бизнес эрлэгчдийн хялбаршуулсан горимын 1 тэрбум борлуулалтын орлоготой байвал 1 хувиар тооцон. Иргэдийн үл хөдлөх хөрөнгө боловсруулсан 2 хувийн шимтгэлийг авдаг татварыг орон сууцны татвараас чөлөөлж өгөх, аж ахуй нэгжүүдийн татварын өмнөх босго нь 6 тэрбум хүртэлх бол 10 хувь түүнээс дээш болон 6-10 тэрбум бол 15 хувийн татварын хувь хэмжээ тавьсан. Жижиг дунд бизнес эрхлэгчийн орлого 1.5 тэрбум байсныг 2.5 тэрбум болгож хялбаршуулсан горимоор татвар төлөх буюу 1 хувийн татвар оногдуулах өөрчлөлтийг баталлаа.
Мөн онцгой албан татварт өөрчлөлт оруулсан 100 ам доллароос илүү орлоготой авто тээврийн хэрэгслээр бол 30 хувийн татвар ноогдуулах асуудлыг баталсан. Хуулийн өөрчлөлттэй холбоотой нэмэгдсэн албан татварын төлөлтийг 2 сараар хойшлуулах, аж аж ахуйн нэгжүүдийн тайлангаа гаргаж тушаах хугацааг 2 жилээр залруулах боломжтой болгох, алдангийн хэмжээг 50 хувиас хэтрэхгүй байх гэх заалтуудыг өнөөдрийн их хурлаар баталлаа. Засгийн газраас өргөн барьсан татварын нэмэлт өөрчлөлт буюу эдийн засгийн хүндрэлтэй үед жижиг дунд бизнес аж ахуйн нэгжүүдээ дэмжих, иргэдийн орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах чиглэлээр бодлого боловсруулах энэ хууль маань өнөөдрийн их хурлаар эцэслэн батлагдлаа.









