
УИХ-ын гишүүн О.Номинчимэг: Мөнгө байхаар ирээдүй хойч үеийнхний асуудал хамаагүй болдог юм байна
УИХ-н гишүүн О.Номинчимэг “Тамхины хяналтын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “ Өнөөдөр та бидний хойч үе, үр хойчийн минь эрүүл мэнд, амьдралын хувь заяагаар төрийн ордонд яаж мөнгөөр наймаацаж болдгийг харуулах үйл явц болж байна. Тамхины хуулийн тухай асуудлыг санаачилснаас хойш олон зүйл туулж явж байгааг сэтгүүлч та бүхэн мэдэж байгаа. Гурван парламент 12 жил хийж чадаагүй энэ шинэчлэлийг, 126 гишүүнтэй парламентын гишүүн, эх хүн, иргэн, нийтийн ашиг сонирхлыг хамгаалан гэж тангараг өргөсөн УИХ-ын гишүүний хувьд бид заавал хийх ёстой ажил гэж боддог. Тиймээс зарим гишүүдийн хамт энэ хуулийг санаачилсан. Гэтэл байнгын хороо, ордонд юу болоод байна. Мөнгө байхаар ирээдүй хойчийн асуудал хамаагүй болчихдог юм байна, мөнгө байвал шударга ёс утаа болдог юм байна, мөнгө байхаар шинжлэх ухаан хоосон болдог юм байна. Үнэхээр хүчин мөхөсдөж байна.
Тамхины асуудал Монгол Улсын хувьд тулгамдсан асуудал. Гэтэл хэсэг бүлэг тамхины бизнесийн хүмүүс өөрсдийн эрх ашгаа хамгаалах гэж нам дамнасан бүлэглэл үүсгэсэн. Монгол улсад тамхины бизнесийн гурван том компани байдаг. Тамхины “Алтангадас Трейд” ХХК, “Волтам” ХХК, Электроник гажет. Энэ хүмүүс өөрсдийн ашиг сонирхлоо хамгаалахын тулд мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй байна. Өөрсдийн гар хөлөө төрийн ордонд шургуулж, төрийн ордноор дүүрэн тамхины компаниуд гишүүдийн өрөө болгоноор явж байна. Гишүүд маань гарын үсэг зурсан байр сууриасаа ухарч байна” гэлээ.
Дэлгэрэнгүй үзэх линк:








