
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням: Оюутолгойд асуудал бий. Зээлийн хүү, ногдол ашгаа наашлуулах шаардлагатай
Тэрбээр, “Манай улс хууль дүрэмтэй бүх асуудал хуулийн хүрээнд явдаг. Хууль дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг төр засаг ч, хууль бус эрх бүхий биш байгууллагын төлөөлөгч ард иргэд ч хамаагүй оролцох боломжгүй. Хуулиараа хориотой манай улс ардчилсан улс. Бизнесийн эрх чөлөөг дэмждэг улс шүү дээ.
Оюутолгойд асуудал байгаа зээлийн хүү, ноогдол ашгаа наашлуулах асуудлууд байгаа. Үүнийг ганц хүн яриад байгаа юм биш, Монголын төр засаг бүхэлдээ ярьж байна. Үүнд захирамж гаргаад сайд нар тооцоо судалгаа хийж ажлын хэсэг гаргаад хүмүүстэй хэлэлцээр хийж байгаа. Миний хариуцсан хоёр ажлын хэсэг байдаг. Нэг нь менежментийн төлбөрийг бууруулах ажил үр дүнд хүрчихсэн.
Хоёр дахь асуудал нь “ОНТРЭ”-гийн гэрээ үүнтэй холбоотой гэрээ хийхийн тулд бид ОНТРЭ компанийг хэлэлцээрт дуудсан. Бэлтгэл ажлаа хангаад, дэс дараатай, үе шаттай явна. Ямар нэг асуудал гарвал ширээний ард сууж ярьдаг манай улс, дэлхий нийт тийм л дүрэм журамтай. Түүнээс биш орилж, хууль бус шаардлага тавьж хийснээрээ асуудал хэзээ ч шийдэгдэхгүй. Шалгалт байнга хийгдэж байгаа. “ОНТРЭ”-гийн талбай руу ороогүй байна” хэмээлээ.
Дэлгэрэнгүй үзэх линк:








