
Lululemon брэнд Хятадад зохион байгуулсан сурталчилгааны арга хэмжээндээ Японы бөмбөр ашигласан нь хятадуудын бухимдлыг төрүүлжээ
Спортын хувцас, хэрэглэлийн Lululemon брэнд сурталчилгааны кампанит ажлынхаа хүрээнд Хятадын Цагаан хэрэм дээр өнгөрсөн сарын 30-нд зохион байгуулсан йога фестивалийнхаа үеэр үзүүлбэр үзүүлэхдээ Япон уламжлалт бөмбөр ашигласан нь хятадуудын бухимдлыг төрүүлжээ.
Хятадын соёл болон эрүүл амьдралын хэв маягийг сурталчлах зорилготой тус арга хэмжээний зураг, бичлэг Хятадын нийгмийн сүлжээнд тархсан нь олны анхаарлыг татахтай зэрэгцэн Хятадын мэргэжлийн хөгжимчид, түүх судлаачид Lululemon брэндийн үзүүлбэртээ ашигласан бөмбөр нь Японы уламжлалт бөмбөртэй төстэй байгааг онцолжээ.
Хятадын цахим хэрэглэгчид Lululemon брэндийн сурталчилгаа Японы империализм, дайны үеийн түрэмгийллийн хар бараан дурсамжийг сэдрээлээ хэмээн эгдүүцэж байгаа аж.








