
Хоёр Монгол гишүүнтэй Кпопын “Навилера” хамтлаг анхны монгол үг орсон дуугаа цацлаа. NAVILLERA бол Өмнөд Солонгосын “Troy Entertainment” агентлагийн 4 гишүүнтэй охидын хамтлаг юм. Тэдний хоёр нь монгол охид гэдэг нь олны анхаарлыг татаж байна. Монгол охидыг төлөөлж Б.Энэрэл (Enny), Я.Эгшиглэн (Melody) нарын гишүүнчлэлтэй NAVILLERA хамтлаг зургаадугаар сарын 10-нд “Friday Night” нэртэй хоёр дахь синглээ албан ёсоор цацлаа.

Уг дууны үгэнд монгол хэлээр “Хайртай шүү” гэх хэсэг орсон нь сонсогчдын анхаарлыг татаж, цахим орчинд монгол фенүүдийн дунд өргөнөөр яригдаж байна. Хайртай шүү дуу нь орох “Friday Night” нь NAVILLERA хамтлагийн хоёр дахь уран бүтээл бөгөөд энэ дуугаар зуны өнгө аястай, эрч хүчтэй хэв маягийг сонгожээ. Б.Энэрэл буюу ЭННИ нь 2004 оны тавдугаар сарын 3-нд төрсөн бөгөөд NAVILLERA хамтлагт реппер, дуучны үүргийг гүйцэтгэдэг хамгийн залуу гишүүн юм.


Солонгосын “Universe Ticket” шоуны оролцогч байсан нь түүнийг К-поп сонирхогчдод танигдахад нөлөөлжээ. Я.Эгшиглэн буюу Мелоди нь Улаанбаатар хотод 2004 оны гуравдугаар сарын 23-нд төрсөн. Монгол Улсын Консерваторт суралцаж байсан тэрээр NAVILLERA хамтлагийн (main vocalist)-оор ажилладаг. Мөн Солонгосын “Miss Trot 4” хөгжмийн шоунд оролцож байсан туршлагатай.


Бэлтгэсэн Б.Марал








