
Өнгөрсөн ням гарагийн өглөө ОХУ Польш-Украины хилээс холгүй зогсож байсан зорчигч тээврийн галт тэрэгний зүтгүүрт дроны цохилт үзүүлжээ. ОХУ-ын цохилтын талаар урьдчилж анхааруулсны ачаар зорчигч тээврийн галт тэрэгний бригад галт тэргийг зогсоож, зорчигчдыг нүүлгэн шилжүүлж амжсан аж.
Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр цохилтод өртсөн галт тэрэгнээс холгүй Киевт айлчлаад буцаж байсан Европын дипломатуудын сууж явсан галт тэрэг зорчиж байсан аж. Тэдгээрийн дотор Их Британийн Ерөнхий сайд асан Борис Жонсон, ХБНГУ-ын канцлер Фридрих Мерцийн зөвлөх Гюнтер Зауттер, Шведийн Ерөнхий сайд асан Карл Бильдт тэрнүүтэй дипломатууд зорчиж байжээ. К.Бильдт Украины төмөр замын аюулгүй байдлын системийг магтаж, тус системийн ачаар Оросын армийн цохилтод нэг ч хүн өртөөгүйг онцолжээ.
Польш-Украины хилээс холгүй үзүүлсэн ОХУ-ын цохилтын дараа Украины Гадаад харилцааны сайд Х.Сибига Европын түнш орнууддаа “Оросын түрэмгийлэгчид хаалган дээр чинь ирсэн байна шүү.” хэмээн анхааруулж, ОХУ-ын эсрэг хоригуудаа чангалахыг уриалжээ.
Эх сурвалж: The Guardian










