
УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын өргөн мэдүүлсэн “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх үед хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлуулсан тул өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдааны хэлэлцэх асуудлын дарааллаас хасагджээ.
Энэ хууль батлагдвал энэ жилийн Үндэсний их баяр наадмаар 1024 бөх барилдах, 2021 оны Залуучуудын холбооны 100 жилийн ойд зориулсан 512 бөхийн барилдаанд амжилт гаргасан бөхчүүдэд цолыг нь нөхөж олгох зэрэг асуудлууд тусгагдаад байсан билээ.
Хуулийн санаачлагч, УИХ-ын гишүүн П.Сайнзоригоос тодруулахад: Би хуулийн төслөө татаагүй, Байнгын хорооны гишүүн учраас. “Сурын холбоо”-ноос ирүүлсэн бичгийн талаар сайн хэлж мэдэхгүй байна. Угтаа сурын холбоо маань асуудлаа Шадар сайддаа тавьдаг ч юм уу дэс дараатай явах хэрэгтэй. Гэнэт үсэрч гарч ирээд асуудлууд тавилаа.








