
Zuv.mn cайтын нийтлэлд нэр дурдагдсан “Цемент шохой” компанийн Стратеги төлөвлөлт, бизнес хөгжлийн газрын дарга Н.Ганхуяг зургийг нь зөвшөөрөлгүй олон нийтэд нийтлэн тараасан гэх асуудлаар Хүний эрхийн Үндэсний комисст гомдол гаргасан. Гомдлыг хууль журмын дагуу шалгах ажиллагаа явуулсан эсэхэд тус комисс дотоод хяналт, шалгалт хийж, дүгнэлт танилцууллаа. Тодруулбал Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн дарга С.Ганзориг гомдол шалгах ажиллагааг явуулахдаа комиссийн гишүүнээс өгсөн үүргийн дагуу гүйцэтгээгүй. Мөн холбогдох хууль дүрмийг зөрчсөн болох нь тогтоогдсон. Түүнчлэн Н.Ганхуягаас ирүүлсэн гомдлын дагуу холбогдох баримт мэдээллийг бүрэн хянаагүй. Төрийн албаны тухай хуулийн 37 1.6 37 1.13 заалтыг зөрчсөн гэж үзэж төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу сахилгын шийтгэл ноогдуулах саналыг Тамгын даргад ирүүлсэн. Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн дарга С.Ганзоригт төрийн албаны тухай хуульд заасны дагуу сахилгын шийтгэл оногдуулах тухай сонсох ажиллагаа явуулж байна гэлээ.
Ч.ЭНХЗУЛ








