
Жирэмсэн эмэгтэйг, дөрвөн настай охинтой нь хамт хөнөөсөн этгээдийн шүүх хурал эхэлж, хэсэг хугацааны дараа түр завсарлалаа
Нийслэлийн Баянзүрх дүүргийн II хороо, Дарь-Эхэд энэ оны 1 дүгээр сарын 4-нд жирэмсэн эмэгтэйг 4 настай охинтой нь хөнөөж, 3 настай охиныг хүнд гэмтээсэн хэрэг гарсан. Уг хэрэгт хөршийнх нь 48 настай М.Батчулууныг сэжиглэн, шалгаж дуусжээ. Түүнийг уг хэргийг үйлдсэн болохыг цагдаагийн байгууллага тогтоосон байна.
М.Батчулуунд нийслэлийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн 10.1-2.6.2 “Олон хүнийг хөнөөсөн”, 10.1.3 “Бага насны хүүхдийг хөнөөсөн”, “Өөр нэг хүүхдийн амь бүрэлгэхийг завдсан” гэх заалтаар яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлжээ. Түүний гэм бурууг шүүх хурал тавдугаар сарын 6-ны 09:00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлж, хэсэг хугацааны дараа түр завсарлага авлаа.







