Сингапур Эйрлайнс 2026 оны шилдгээр тодорчээ

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун, орон тооны зохицуулагч Л.Дашмягмаржав, орон тооны бус зохицуулагч Б.Энхжаргал нарын томилолтын хугацаа дуусгавар болжээ.
Үүнтэй холбогдуулан Эрчим хүчний тухай хуулийн 8.3-т заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар тус хорооны удирдлагын бүрэлдэхүүнд шинэ томилгоо хийсэн байна.
Тодруулбал, Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбаа, орон тооны зохицуулагчаар Б.Амарсанаа, орон тооны бус зохицуулагчаар Б.Ерэн-Өлзий нарыг тус тус хоёр жилийн хугацаатай томилжээ.










