
Азийн XX их наадам “Айчи-Нагояа 2026” өнөөдөр /2026.09.19/ Японы Айчи муж болон Нагояа хотноо албан ёсоор нээлтээ хийж байна. Наадам аравдугаар сарын 4-нийг хүртэл 16 хоног үргэлжилнэ.
Энэ удаагийн наадамд Азийн 45 орны 11 мянга гаруй тамирчин спортын 43 төрөлд 469 багц медалийн төлөө өрсөлдөнө. Тэмцээнүүдийн гол төв нь Нагояа хот болон Айчи муж байна.
Мөн энэ удаагийн наадмын спортын хөтөлбөрт холимог тулааны урлаг (MMA), текбалл, падел, виртуал таеквондо зэрэг шинэ төрлүүд багтсан байна. Цахим спорт ч медалийн хөтөлбөрт багтаж байна.
Монгол Улсын баг тамирчид Азийн наадамд спортын олон төрөлд эх орноо төлөөлөн оролцоно.
Жүдо бөхийн тэмцээн есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 3-ны хооронд зохион байгуулагдана.
“Айчи-Нагояа 2026” Азийн XX их наадам аравдугаар сарын 4-нийг хүртэл үргэлжилнэ.










