Өнөөдөр УИХ-ын хоёр байнгын хороо, нэг дэд хороо, зургаан ажлын хэсгийн хуралдаан болно

“Өрөг.mn”сайтын зүгээс өнөөдөр Улаанбаатар хотод өрнөх үйл явдлын хураангуйг хүргэе
Төрийн ордонд
- 08:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
- 13:30 цагт Эдийн засгийн байнгын хороо хуралдана.
НОБГ-ын 1 давхарт
- 11:00 цагт Нийслэлийн Онцгой байдлын газраас гал түймрийн нөхцөл байдал, сэрэмжлүүлэг мэдээлэл өгнө.
МУБИС-ийн Хичээлийн I байранд
- 12:00-13:30 цагт Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойн хүрээнд профессор Ч.Жачин “Д.Нацагдорж судлалын шийдсэн болон эргэлзээтэй асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээ, танин мэдэхүйн тусгай лекц зохион байгуулна.
Төв талбайд
- 13:00 цагт Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулагдана.
Цаг уур, орчны шинжилгээний газрын хурлын танхимд
- 10:00-13:00 цагт Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг болно.
- 14:00-17:00 цагт Амьтны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг болно.







