Өнөөдөр УИХ-ын хоёр байнгын хороо, нэг дэд хороо, зургаан ажлын хэсгийн хуралдаан болно

ОХУ-ын үүрэн холбооны операторууд болон Сбербанкаас хэрэглэгчдэдээ Ялалтын баяртай холбоотойгоор Камчаткаас авхуулаад Калининград хүртэл Оросын 40 гаруй мужид үүрэн холбооны интернэт сүлжээг хязгаарлахыг анхааруулжээ.
Интернэт сүлжээний хязгаарлалт энэ сарын 5-наас 9-ны хооронд явагдах аж. Сүүлийн саруудад ОХУ-ын засгийн газар Telegram,WhatsApp аппликейшнүүдийн үйл ажиллагааг хязгаарлаж, видео дуудлага хийх, аудио мессеж илгээх функцуудыг нь хориглож, Instagram, Facebook нийгмийн сүлжээний хэрэглээг хязгаарлаж, Snapchat, Roblox зэрэг платформуудыг хориглосон билээ.
Түүнээс гадна ОХУ-д интернэт сүлжээ тогтмол тасалддаг болоод байгаа ба Оросын эрх баригчдын мэдэгдсэнээр интернэт сүлжээг олон нийтийн аюулгүй байдлыг үүднээс тасалж байгаа аж. Ингэхдээ Украины дроны цохилтын үеэр интернэт сүлжээг тасалснаар тэдгээр дронуудын ажиллагаа доголддог хэмээн тайлбарлажээ.
Эх сурвалж: https://meduza.io/feature/2026/05/05/v-kazhdom-vtorom-regione-rossii-otklyuchat-internet-iz-za-9-maya-vot-spisok







