
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчөөс санаачлан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах агуулга бүхий хуулийн төслийг хэлэлцэх эсэх дээр санал хураасан. Хуралдаандаа оролцсон 101 гишүүнээс 57 нь буюу 56.4 хувь нь энэ хуулийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжсэн юм.
Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Монгол Улсын парламентын түүхэнд гунигтай өдөр тохиож байна. Парламентад хүндэтгэлгүй, дээрэнгүй, ёс зүйгүй хэлэлцүүлгүүд боллоо. УИХ-аа хамгаалах ёстой УИХ-ын дарга илтэд нэг талыг барьж, санал хураалтыг долоо хоног хойшлууллаа. Маш их ажиллагаа явж, гишүүдийг олон янзаар дарамталсан, саналд нь нөлөөлсөн байдал улаан цагаан гарлаа. УИХ-ын гишүүд тийм, үгүй гэдэг саналаа өгөхдөө маш айдастай болж байна. Хэрвээ энэ хууль батлагдвал монголын парламент чив чимээгүй бүтэц болно. Зөвхөн санал хураадаг, ямар ч үзэл санаа байхгүй, үг, үзэл санаагаа илэрхийлж чадах эр зоригтой нэг ч парламентын гишүүн байхгүй болно. Өнөөдөр 126-уулаа, таван намтай байж улаан цагаан Ерөнхийлөгчийн засаглал руу шилжчихээд байхад үүнийг илэрхийлж чадахгүй байгаа парламент энэ хууль батлагдсаны дараа юу ч ярихгүй. Хоёр том хөршийн дунд оршин тогтнодог манай улсын хувьд энэ бол мөхөл юм.
Өнөөдрийн санал хураалт илтэд Үндсэн хууль зөрчсөн санал хураалт. Хууль бус санал хураалт.
Сөрөг хүчний лидерүүд манай өрөөнд орж ирээд, “Хаанаа могой жил сонгочихъё” гэж байсан. Тийм хүмүүс өнөөдөр учиргүй парламентын дархлаа ярьчихсан явж байна. О.Амгаланбаатар гишүүнээс эхлээд…” хэмээлээ.









Хууль батлагдвал Монголын хувь заяатай холбоотой дарөнгуйлал руу явна. Дарангуйлалсэцэстээ улсаа мөхөөнө. Бидэнд ямар ч хэрэггүй хууль. Сонгуульд эсрэг талаасаа хүчтэй лидерийг нь хууль шүүх дээр аргамжиж байгаад сул өрсөлдөгч амлаж, иргэдийг сонголтгүй сонгууль өгүүлээд еөк тавигдана. Еөк дураараа гишүүдийг сугалаад татаад байна. Нэг өдөр үндсэн хууль өөрчлөөд насаараанэг ухаан муутай дурак улсаа самарна. Иргэд хуулийн төслийг сайн судалж ухаарах хэрэгтэй.
Энэ тэнэг айсандаа тархи нь бөгсөндөө орж амь тэмцэн юу хэлж ярьж буйгаа мэдхээ байталаа солиоролд автлаа шүү
Энэ тархи нь бөгсөндөө ортол айчихсан амьтан орох байх газараа олж ядан элдвийг бодон элийрч байх шив дээ