Замын-Үүдийн авто замын боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагаар ажиллана

“Атар-IV” аяны хүрээнд тариалан, хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих зорилготой эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож байна. Үүнийг ангилбал
ЯМАР ЗЭЭЛ ОЛГОЖ БАЙНА ВЭ?
Эргэлтийн хөрөнгийн зээл
- Үр тариа – 130 тэрбум төгрөг
- Төмс, хүнсний ногоо – 40 тэрбум төгрөг
- Хүлэмж, мөөг – 5 тэрбум төгрөг
- Жимс, жимсгэнэ – 5 тэрбум төгрөг
- Үр үйлдвэрлэгч – 5 тэрбум төгрөг
Хөрөнгө оруулалтын зээл
- Техник, тоног төхөөрөмж
- Усалгааны систем
- Хүлэмжийн аж ахуй байгуулах, өргөтгөх
Нийт: 15 тэрбум төгрөг
ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ
- Хугацаа: 24 сар
- Хүү: жилд 17% (ногоон зээл 16%)
- Үүнээс:
Засгийн газар – 10% хүүг хариуцна
Иргэн/ААН – 7% (ногоон зээл 6%)
- Үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаа: 6 сар
ЗЭЭЛ ОЛГОХ БАНКУУД
- Хаан банк
- Төрийн банк
- ХААН банк
- Голомт банк
- Хас банк
- Капитрон банк
- М банк
ХЭН ХАМРАГДАХ ВЭ?
- Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж
- Тариалан, хүнсний ногооны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч
- Өмнө авсан хөнгөлөлттэй зээлийн тайлангаа өгсөн байх
- Шүүхийн шийдвэртэй өр төлбөргүй байх
ХЭРХЭН ХАМРАГДАХ ВЭ?
- Аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраар дамжуулан хүсэлт гаргана
- ХХААХҮЯ-наас судалж, банкуудад албан бичгээр хүргүүлнэ
- Арилжааны банк зээлийн судалгаа хийж шийдвэрлэнэ








