
Улаанбаатар хотын замын түгжрэл, агаарын бохирдол, өдөр тутмын завгүй амьдралын хэмнэл нь иргэдийн хөдөлгөөний дутагдал, стрессийг нэмэгдүүлэх нэг хүчин зүйл болсоор байна. Иймд амралтын өдрүүдийг эрүүл, идэвхтэй өнгөрүүлэх, байгальд ойр байх хэрэгцээ улам бүр нэмэгдэж байгаа билээ.
Иргэдийн эрүүл, зөв амьдралын хэв маягийг дэмжих зорилгоор “Хонгирад” уулын клуб үйл ажиллагаа албан ёсоор эхэллээ. Тус клуб нь иргэдийг идэвхтэй хөдөлгөөнд уриалах, өндөр уулын алхалт, авиралт, энгийн явган аяллыг зохион байгуулж, олон нийтийн оролцоонд тулгуурлан хөгжүүлэх, улмаар бие бялдар болон сэтгэлзүйн эрүүл мэндийг сайжруулахад чиглэж байгаагаараа онцлог юм.
















