
Шинэ УИХ-ын даргын сураг гарсаар. Н.Учралын талаас Ж.Энхбаяр, Б.Жавхлан, С.Бямбацогт нар УИХ-ын даргад санаатай. Гэвч найраагаа С.Бямбацогт нь илүү сайн хийж буй гэх. С.Бямбацогт бол Ерөнхийлөгчийн хүн. Тэр утгаараа түүнийг УИХ-ын дарга болгох магадлал тун өндөр. Харин нөгөө талаас С.Амарсайханы нэр яригдаж байна.
Одоо бол УИХ-д дундын тоглогч, төвийн байрлалын хүн хэрэгтэй. Тодруулан хэлбэл, нэг нэгнийхээ өөдөөс эгцэлж харахааргүй болтлоо түнжин хагарсан хоёр талыг уулзуулж, МАН дотроо холбон тоглогчийн ажлыг гүйцэтгэх дүр л хэрэгтэй. Тэгж байж МАН цаашид гацаагүй, хагаралгүй нэг баг болж ажиллаж чадна. Тэр утгаараа дээрх дүрүүдээс С.Амарсайхан хамгийн боломжит хувилбар байж мэднэ.
Хэрвээ Н.Учралын тал цааш муйхарласаар байвал МАН-аа улам хагалаад зогсохгүй, МАН-ын 30 +, АН-ын 42 гэсэн айхтар том бүлэг үүсгэчих аюултай. У.Хүрэлсүх ч энэ эрсдэлийг олж хараад, Г.Занданшатарыг тахимаа өг гэсэн билээ.
Н.БӨХХОНГОР









Самараа улсаа самарч дуусгана
Ok demjine
Demjyee
Demjij bna!
Энэ хүнийгээ сонгосон нь дээршдээ угаасаа
магадлал өндөр байж мэднэ
Amarsaikhang demjine