
Монголын Үндэсний Бөхийн холбооноос дөрөвдүгээр сард болох бөхийн барилдааны хуваарийг танилцууллаа
Тодруулбал, “Алтан цом”-ын төлөөх барилдааны долоодугаар тойргийн сүүлчийн хагас хэсгийн барилдаан дөрөвдүгээр сарын 3-ны 17:30 минутад / Апу Скайтел, Од групп/ багуудын барилдаан
Ховд аймгийн Буянт сумын 100 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн 13:00 цагт.
Монгол Улсын аварга Гунаажавын Эрхэмбаярын нэрэмжит 128 бөхийн барилдаан дөрөвдүгээр сарын 5-ний 13:00 цагт
“Алтан цом”-ын төлөөх барилдааны хагас шигшээ барилдаан дөрөвдүгээр сарын 11-ний 14:30 минутад
“Эрдэнэт” хотын 50 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан дөрөвдүгээр сарын 12-ны 13:00 цагт
134 дэх удаагийн Сумын заан болон залуу бөхчүүдийн барилдаан дөрөвдүгээр сарын 17-ны 11:00 цагт
“Алтан цом”-ын төлөөх барилдааны хагас шигшээ болон аваргын цомын төлөөх барилдаан дөрөвдүгээр сарын 18,19-ний өдрүүдэд болно
Улсын арслан Г.Дэмүүлийн нэрэмжит хүчит бөхийн барилдаан дөрөвдүгээр сарын 24-ний 13:00 цагт
Төв аймгийн Баянчандмань сумын нэрэмжит хүчит бөхийн барилдаан дөрөвдүгээр сарын 25-ны 13:00 цагт
Аварга цолны нэрэмжит хүчит бөхийн барилдаан дөрөвдүгээр сарын 26-ны 13:00 цагт тус тус зохион байгуулагдана.








