
Хойд Солонгосын KCNA агентлагийн мэдээлснээр тус улсын удирдагч Ким Жон Ун хатуу түлшээр ажилладаг хөдөлгүүрийн туршилт, шинэ танкнуудын хүчин чадал болон тусгай хүчний цэргүүдийн буудлагын болон Солонгосын уламжлалт тулааны урлаг болох таеквондогийн үзүүлбэрүүдийг үзэж танилцжээ.
Пуужингийн хатуу түлшээр ажилладаг хөдөлгүүр нь шингэн түлшээр ажилладаг хөдөлгүүртэй харьцуулахад давуу тал ихтэй гэж яригддаг ба дээрх туршилтыг Ким Жон Ун Хойд Солонгосын зэвсэгт хүчний стратегийн гол зэр зэвсгүүдийг шинэ түвшинд гаргаж байна хэмээн онцолжээ.
Сүүлд хийсэн мэдэгдлүүддээ Ким Жон Ун Хойд Солонгосын цөмийн тогтоон барих хүч, цөмийн хөтөлбөрөө хөгжүүлэх явдалд өндөр ач холбогдол өгч буйгаа дурдсан билээ.
Мэдээллийн албан ёсны эх сурвалж: AP News







