Цэцэрлэгт элсэхэд цагаан хорхойн шинжилгээ шаардахгүй

Шатахууны хомсдолтой холбоотойгоор иргэдийн дунд үүсээд буй эргэлзээ хүлээлт нэмэгдсээр байна. Шатахуун түгээлт хэзээ хэвийн болох талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэвээс тодрууллаа.
Энэ долоодугаар сард захиалсан бүтээгдэхүүн ихэнх нь орж ирсэн. Ялангуяа дизель түлш 100% орж ирсэн. Монгол Улсын хэмжээнд энэ доголдлыг багасах тал дээр бид бүхэн мэдээллүүдээ нэгтгэж ажиллаж байна.
Хот хоорондын зорчигч тээврийн компаниудад шатахууны түгээлт хэрхэн зохицуулж байгаа вэ?
– Бид бүхэн аялал жуулчлал, олон улсын хуралд зориулсан гэх мэт олон асуудалд тухайлсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. Монгол Улсын хэмжээнд удахгүй хэвийн нөхцөл байдалд шилжих учраас энэ дээр тухайлан анхаарах нөхцөл шаардлага өнөөдрийн түвшинд байхгүй. Учир нь дизель түлшээр том оврын автобус явдаг. Иймд дизель түлшний хувьд ямар нэгэн доголдсон асуудал байхгүй.
92 түлшийг хэмжилт хийхээр 86 болж хэмжилт нь буурсан үзэгдлүүд сошиал орчинд нэлээдгүй анхаарал татаад байна. Энэ талаар…?
– Октан тоо гэдэг бол тэсрэх чадварыг үзүүлдэг хамгийн гол үзүүлэлт хоёр аргаар шинжилгээ хийдэг.
Нэгдүгээрт: Моторын арга. Энэ арга хамгийн бодит Октантайг тодорхойлдог.
Хоёрдугаарт: Шинжилгээний арга. Суурин лабораторид сайн шинжилгээг авч тодорхойлох ёстой зөөврийн багажаар шинжилгээ хийнэ гэдэг болалдаатай шинжилгээний үр дүнгүүд гарах магадлалтай.
Тийм учраас тал талдаа зөв арга, техник хэрэгсэл ашиглаж тодорхойлох ёстой. Тэгэхээр ААН-үүд олон эх үүсвэрээс бүтээгдэхүүн авч байгаа зүйл байхгүй.
Тэгэхээр БНХАУ болон ОХУ-аас орж ирсэн бүтээгдэхүүнүүд нь олон улсын стандарт шаардлагыг хангасан чанартай бүтээгдэхүүнүүд. Мөн ШТС нь хуучин, техник технологитой сав бохир байх зэргээс хамаарна.
Дамлаж зарж байгаа хувь хүн ААН-үүдэд ямар арга хэмжээ авч байгаа вэ?
– Дамлан зарах болон бусад зохиомол хомсдол үүсгэх уг асуудалд Монополын эсрэг газар үйл ажиллагаагаа явуулж байна. Иргэддээ хандаж хэлэхэд АИ92 төрлийн бүтээгдэхүүн бол ирэх есдүгээр сард үнэ нэмэгдэхгүй хангамж хэвийн байна. Уг асуудлаар орон гэртээ нөөцөлсөн асуудлууд хүртэл гарч байна.
Одооноос ингэх шаардлагагүй хэвийн хангалтыг бий болгоод үнэ тогтвортой байгаа тохиолдолд энэ асуудалгүй гэж хэлмээр байна.
БНСУ-аас ирэх 20 мянган тонн шатахуун хэзээ ирэх вэ?
– БНСУ-аас ирэх бүтээгдэхүүнд ложистикийн асуудал байгаа. Тэгэхээр Хятадын боомт дээр сав түрээслэх асуудлуудаа компаниуд ярьж байна.









