
Өнгөрсөн 7 хоногт Швейцарын Nestlé брэндийн 12 тонн буюу 413 793 ширхэг KitKat шоколад ачсан ачааны машин Итали дахь Nestlé үйлдвэрээс Польш руу явах замдаа алга болжээ.
Швейцарын Веве хотод төвтэй Nestlé компанийн зүгээс мэдээлснээр алга болсон ачааны машин одоог хүртэл олдоогүй байгаа аж.
Nestlé компани Европ дахь үйлдвэрээсээ Европ даяар чихэр нийлүүлдэг бөгөөд алга болсон ачааны машинд байсан чихрүүдийг хууль бусаар борлуулахыг оролдсон тохиолдолд хэрэглэгчид, борлуулагчид болон бөөний худалдаачид чихэр болгоны савлагаа дээрх кодоор тухайн бараа хулгайд алдагдсан бараа эсэхийг олж тогтоох боломжтой гэдгийг анхааруулжээ. Сканнераар чихрийн савлагаа дээрх кодыг уншуулсан даруйд тухайн бараа хулгайд алдагдсан бараа байвал сканнерын зүгээс энэ тухай үйлдвэрлэгчид хэрхэн мэдэгдэх зааврыг өгөх аж.
KitKat шоколадны үйлдвэрийн зүгээс гаргасан мэдэгдэлдээ, “Бид гэмт этгээдүүдийн амтлах мэдрэмжийг үнэлж байгаа ч ачаа бараа хулгайд алдагдах асуудал том жижиг бүх компанид тулгарч байгаа асуудлыг хөндөхийг хүсэж байна. Гэмт этгээдүүдийн арга нарийссаар байгаатай холбоотойгоор бусдадаа анхаарал болгоомжтой байхыг анхааруулах үүднээс компанидаа тохиолдсон энэ явдлыг олон нийтэд ил болгож байна.” гэжээ.
Мэдээллийн албан ёсны түнш: AP News







