
Редакцын бус контент
Зун ирлээ. Найр наадам, шоу тоглолтууд шил шилээ даран гарч хөгжилдөх улирал ирлээ. Мэдээж зуны сар богинохон. найз нөхөд гэр бүлээрээ аялал зугаалгад явдаг эл улиралд шар айргийн хэрэглээ нэмэгддэг тоо баримт байна.
Цаашилбал дотоодын шар айргийн хэрэглээ ирэх таван жилд 2.9 хувиар өснө гэсэн мэдээлэл ч байна.
Тэгвэл бид монголчууд яагаад дотоодын шар айргаа худалдан авах нь нэмэгдсэн бэ гэдгийг тайлбарлах гээд үзье.
“Дотоодоосоо худалдан авсан шар айргийн мөнгөн дүн дотооддоо үлддэг” гэсэн хүмүүсийн ухамсарт хэрэглээ.
БНСУ-ын иргэд өөрийн үйлдвэрийн л биш бол бусад улсад үйлдвэрлэсэн зайрмаг худалдан авдаггүй гэсэн дам яриа байдаг. Монголчууд яг үүнтэй адил сэтгэхүйгээр өөрийн улсын үйлдвэрийн шар айргийг худалдан авах нь нэмэгдсэн гэсэн үг. Энэ нь ч гэсэн амт чанар, тээвэрлэлтийн хугацаа бага гэх мэт мэдрэмжтэй холбогдон явчихдаг учраас хойно тайлбарлана.
Монгол шар айргийг үйлдвэрлэхдээ ихэвчлэн орон нутгийн түүхий эд, ус, орчин үеийн технологи, стандартад тулгуурласан байдаг.
Амт тээвэрлэлт
Шар айраг хэрэглэх нь зарим улс оронд соёл болсон байдаг. Хэтрүүлэн хэрэглэнэ гэхээс илүүтэйгээр түүний амт, чанар зэргийг шинжих нь чухал гэсэн үг. Тээвэрлэлтийн хугацаа бага, дэргэдээс нь авч ууна гэдэг нь чанарт сайнаар нөлөөлөх нь дамжиггүй. Үүнийг ч гэсэн шар айраг мэддэг хүмүүс нотолдог билээ.
Эцэст нь дотооддоо үйлдвэрлэсэн шар айраг хэрэглэнэ гэдэг нь үндэсний үйлдвэрээ дэмжиж, тээвэрлэлтийн хугацаа бага шинэ шар айраг хэрэглэж байна гэсэн үг юм.