Ц.Идэрбат: Дэлхийд хоёр улсад CAT-1 өвчний вакцин үйлдвэрлэж байна

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын тоо 7717 болжээ. Эдгээрээс 5807 нь эдгэрсэн байна. Нийт батлагдсан тохиолдлын 1212 нь гэрээр, 693 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. ХӨСҮТ-өөс өгч буй мэдээллээр зургаан хүн нас барж, таван хүн нэн хүнд эмчлүүлж байгаа юм байна.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын хавьтлаас улаанбурхнаар өвдөөгүй бол 72 цагийн дотор улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.









