Модон бөмбөгийн гэр бүлд шинээр спортын 23 цолтон төрлөө

Монгол Улсын насанд хүрэгчдийн болон мастеруудын 42 удаагийн аварга 77 настай ахмад дугуйчин Т.Пүрэвдорж Тайвань улсад зохиогдож буй Дэлхийн мастеруудын наадамд оролцож, 3 алтан медаль хүртжээ.
Тэрбээр, 3 зайд амжилттай оролцож, 3 алтан медаль хүртсэн амжилттайгаар тэмцээнээ өндөрлүүлсэн байна.
Түүний гаргасан амжилтуудаас дурдвал,
- Монгол улсын насанд хүрэгчдийн болон мастеруудын 42 удаагийн аварга
- 1972-1980 хүртэл Монгол улсын Шигшээ багийн тамирчин байсан
- 2017 онд Шинэ Зеланд улсад зохиогдсон Дэлхийн мастеруудын аварга шалгаруулах тэмцээнд шагналт 4 дүгээр байр
- 2018 онд Малайз улсад зохиогдсон Ази номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнд 2 зайд 2 алтан медаль хүртсэн
- 2023 онд БНСУ-д Ази номхон далайн орнуудын Мастеруудын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, 2 зайд 2 алтан медаль
- 2024 Казахстанд зохиогдсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд 2 зайд 2 мөнгөн медаль хүртэж байжээ.