Монголын хутга шидэгч тамирчид “Азийн аваргууд” тэмцээнээс 13 медаль хүртлээ

Йордан Улсын Аман хотноо болж буй жюү жицүгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний “U21” ангиллын эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдсан “Шинэсэгэ” ХХК, МУБИС-ийн “JUMP Mongolia академи”-ийн тамирчин Баасанжаргалын Наранхишиг аваргын алтан медаль хүртэж, Ази тивийн аварга боллоо. Тэрээр Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болохоос хэдхэн хоногийн өмнө жюү жицүгийн дэлхийн “Гранд слам” их дуулга тэмцээний аварга болсон юм.