
Туулын хурдны замын бүтээн байгуулалтыг хийснээр нийслэл хотын түгжрэл 50 хүртэлх хувиар буурна гэж тооцоолж байгаа талаар “20 минутын хот” Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн хэллээ.
Тэрээр, “Хурлаар гэр хорооллын дахин төлөвлөлт, түгжрэлийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах багц хуулийн төслийг ирэх долоо хоногийн лхагва гарагт Засгийн газрын хурлаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барих чиглэл өглөө. Олон жил ярьсан 2040 хот төлөвлөлтийн ажлыг Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуультай хамтад нь хэлэлцүүлэх үүднээс нэг жилээр хойшлуулж байгаа.Төлөвлөлтүүдээ эхнээс нь уялдаа холбоотой, сайн хийх юм бол хөрөнгө оруулалт, зураг төслийн асуудлуудыг оновчтой шийдэж чадна. Туулын хурдны зам, тойрог замын бүтээн байгуулалт хийгдэх юм бол түгжрэл 50 хувь буурна гэж тооцсон. Түгжрэлийг бууруулах ажлыг ганцхан зун хийж амжихгүй” гэв.